Monday, December 3, 2012

Курсын төслийн хугацаа & материалууд...

Оюутнууд дараах хугацааг анхааралдаа авна уу.
  • XII/03-нд Курсын төслийн баганы тооцоо дууссан байх ёстой.
  • XII/06-нд Зураг дууссан байх ёстой.
  • XII/11-ны өдрийн 13-18 цагийн хооронд “Курсын төслийн хамгаалалт” болно.
Тавигдсан материалууд:
Лекц 13. Хучилтын огторгуйн бүтээц
Лекц 14. Купол хучилт
Лекц 16 .Хуванцар бүтээц /Дараа 7 хоногт үзнэ/
Семинар 14. Модон баганыг суурьтай хөшүүн бэхлэх бэхэлгээний тооцоо ба хийцлэл
Мөн Орос хэл дээр Модон ба хуванцар бүтээц хичээлийн курсын төсөл хэрхэн боловсруулах тухай гарын авлагыг орон зайн хөшүүн болон зураг зурахдаа ашиглаарай хэмээн байршууллаа.

Оюутнууд аа!  Цаг хугацаандаа курсын төслөө амжилттай гүйцэтгэж дүгнүүлээрэй. Өнөөдрийн сурах үүргээ биелүүлэх нь маргаашийн амьдралын тань зурсан зураг болно гэдгийг анхаарч, идэвх зүтгэл гаргана хэмээн итгэж байна.

Monday, November 12, 2012

Лекц - 12. Модон баганы тооцоо ба хийцлэл

Өнөөдөр "Модон баганы тооцоо ба хийцлэл" сэдэвтэй лекц орсон, татаж авахаар байршууллаа. Баганыг суурьтай холбох холбоосын нэг хувилбарыг оруулсан. Та бүхэн баганыг суурьтай холбох холбоосын төрлүүдийг дэлгэрүүлж судлаад, курсын төслөө өөр өөр хувилбараар гүйцэтгэх ёстойг сануулъя.

Сегментэн татангийн тооцоог Лира ашиглаж гүйцэтгэх

Өнөөдөр/2012.11.12/ 7-р пар дээр Сегментэн татанги тооцоог Лира ашиглан хэрхэн гүйцэтгэх талаар заана гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Оруулах дарааллыг харуулсан жишээг татаж авахаар орууллаа. Дэлгэрүүлж, тайлбарлах шаардлагатай байгаа тул орой ирэхдээ хэвлэж авчирвал илүү үр дүнтэй гэдгийг анхаараарай.

Thursday, November 8, 2012

Зарлал!

Ирэх Даваа гариг /2012.11.12/-ийн 7-р пар буюу Модон ба хуванцар бүтээц хичээлийн бие даалтын цагаар Лира дээр Сегментэн татангийн тооцоог хэрхэн хийх талаар хичээл заах тул идэвхитэй оролцоно уу. 2-505, 506-ын аль нэгд орно.

Лекц, Семинар, Ном...

Оюутан та бүхнийг курсын төслөө амжилттай гүйцэтгэхэд зориулж, дараах 9 материалыг интернэтэд байршууллаа.
  1. Семинар 9. Жишээ: Наамал фанеран дамнурууны тооцоо сэдвийн хүрээнд “Хайрцган огтлолтой наамал фанеран дам нурууны тооцоо ба хийцлэл
    http://share.gogo.mn/69gRTQrDuq12411352360613/Seminar-9.doc

  2. Лекц 10. Модон татанга
     http://share.gogo.mn/sRZwQ3VwwT3931352360665/Lecture-10.ppt
  3. Семинар 10. Жишээ: Хоёр налуутай татангын тооцоо ба хийцлэл
    http://share.gogo.mn/azVHbDHWAv42921352360635/Seminar-10.doc
  4. Лекц 11. Жийлтэд наамал модон бүтээц – Арк
    http://share.gogo.mn/QfLUiNB69V11841352360677/Lecture-11.ppt
  5. Семинар 11. Жишээ: Наамал банзан дээд бүстэй сегментэн татангын тооцоо ба хийцлэл
    http://share.gogo.mn/DqxoSfOgDJ46321352360648/Seminar-11.doc
  6. Модон татангийн жишээ зураг-1
    http://share.gogo.mn/6u4VNBzIYD61331352360692/Truss-10-1.JPG
  7. Модон татангийн жишээ зураг-2
    http://share.gogo.mn/gGWDbvBoFN39381352360704/Truss-10-2.jpg
  8. Орос хэл дээр Модон бүтээцийн тооцоо, хийцлэлийн талаарх ном
    http://share.gogo.mn/vRdJHfE9uB16861352360718/Book-Modonbuteets.djvu
  9. Орос хэл дээр Модон татангийн тооцоо ба хийцлэлийн талаарх ном
    http://share.gogo.mn/NTldkIfY6N57531352360730/Book-Truss.djvu

Tuesday, October 23, 2012

Шмидтын Атлас

А.Б. Шмидт, П.А. Дмитриев нарын “Атлас стройтельных конструкций из клееной древесины и водостойкой фанеры” 2002г атласыг бүрэн эхээр нь та бүхэнд хүргэж байна. Бие даалтын ажил хийх үед бүтээцлэх маш олон санааг өгч чадна гэж найдаж байна. 

Жич: Тус атлас нь .djvu файл тул DjVu Viewer-ийн програмыг татаж авахаар давхар орууллаа. 

Амжилт!

Татаж авах холбоос: 

Орос хэл дээрх "Модон бүтээц"-ийн материалууд

Амласан ёсоор энэ удаад Орос хэл дээрх "Модон бүтээц"-ийн лекцийн материалуудыг орууллаа. Та бүхэн татаж авна биз дээ. Тус материалд модон материал түүний шинж чанар, төрөл бүрийн  модон бүтээц түүнийг тооцох, модон бүтээцийн холбоос зэрэг сэдвүүдийг хамарсан бөгөөд миний зүгээс оюутан та бүхэн энэхүү материалыг ашиглаж, 1.Онолын мэдлэгээ дээшлүүлэх, 2.Цаашид диплом болон судалгааны ажил хийх үед Орос хэл дээрх материалыг ашиглаж сурахад дэм болох зорилгоор цогц байдлаар оруулсан болно.