Зорилго:
Оюутнууд “Модон ба хуванцар
бүтээц ” хичээлийг судлах явцдаа олж авсан онолын мэдлэгээ гүнгийрүүлж
батжуулах, мөн үйлдвэр, хөдөө аж ахуйн болон бусад зориулалтын бүх барилга
байгууламжид хамгийн өргөн хэрэглэгддэг модон
буюу хуванцар материалаар хийх даацын болон хашлага бүтээцүүдийг тооцож хийцлэх дадлага олж авахад оршино.
Курсын төслийн сэдэв дор иргэний
ба үйлдвэрийн зориулалттай каркасан барилгын (цех, агуулах, үйлдвэр, спортын байгууламж
г.м) даацын болон хашлага бүтээцүүдийг тооцож, техникийн төслийн ноорог зураг ба ажлын зургийг боловсруулна.
Курсын төсөл нь 25-30 нүүр хуудас
тооцооны тайлбар бичиг, 1-2 хуудас (формат А1: 594х841мм) зурагтай байна. Төслийн
тайлбар бичиг, зургийг боловсруулахдаа тогтоогдсон норм дүрэм, стандартын дагуу
хийж гүйцэтгэнэ. Зургийг харандаагаар зурна. Зураг дээр бүх хэмжээг
миллиметрээр заана. Бүх тооцоог СИ системд хийнэ.
Курсын төслийг хоёр үндсэн үе шаттайгаар хийж гүйцэтгэнэ.
I шат: Техникийн төслийг боловсруулах шат.
Энэ шатанд тухайн барилгын
бүтээцийн шийдлийг сонгож, үндсэн даацын хийцийн хэмжээ, хэлбэрийг тогтоох,
холбоосуудын төрөл байрлалыг шийдэх мөн ханын болон дээврийн хийцлэлийг сонгох
зэрэг техникийн ажиллагаа хийгдэнэ.