Зорилго:
Оюутнууд “Модон ба хуванцар
бүтээц ” хичээлийг судлах явцдаа олж авсан онолын мэдлэгээ гүнгийрүүлж
батжуулах, мөн үйлдвэр, хөдөө аж ахуйн болон бусад зориулалтын бүх барилга
байгууламжид хамгийн өргөн хэрэглэгддэг модон
буюу хуванцар материалаар хийх даацын болон хашлага бүтээцүүдийг тооцож хийцлэх дадлага олж авахад оршино.
Курсын төслийн сэдэв дор иргэний
ба үйлдвэрийн зориулалттай каркасан барилгын (цех, агуулах, үйлдвэр, спортын байгууламж
г.м) даацын болон хашлага бүтээцүүдийг тооцож, техникийн төслийн ноорог зураг ба ажлын зургийг боловсруулна.
Курсын төсөл нь 25-30 нүүр хуудас
тооцооны тайлбар бичиг, 1-2 хуудас (формат А1: 594х841мм) зурагтай байна. Төслийн
тайлбар бичиг, зургийг боловсруулахдаа тогтоогдсон норм дүрэм, стандартын дагуу
хийж гүйцэтгэнэ. Зургийг харандаагаар зурна. Зураг дээр бүх хэмжээг
миллиметрээр заана. Бүх тооцоог СИ системд хийнэ.
Курсын төслийг хоёр үндсэн үе шаттайгаар хийж гүйцэтгэнэ.
I шат: Техникийн төслийг боловсруулах шат.
Энэ шатанд тухайн барилгын
бүтээцийн шийдлийг сонгож, үндсэн даацын хийцийн хэмжээ, хэлбэрийг тогтоох,
холбоосуудын төрөл байрлалыг шийдэх мөн ханын болон дээврийн хийцлэлийг сонгох
зэрэг техникийн ажиллагаа хийгдэнэ.
II шат: Ажлын
зургийг боловсруулах шат.
Энэ шатанд тухайн барилгын үндсэн
даацын болон хашлага бүтээцийн тооцоог хийж ажлын зургийг зурна.
Курсын төслийн тайлбар бичиг нь дараах хэсгүүдээс тогтоно.
1. Гарчиг
2. Төслийн өгөгдөл,
(Барилгын тооцооны схем зурах
A4 )
3. Хучилтын хашлага бүтээцийн тооцоо. Хоёр хувилбараар тооцох
4. Хучилтын
хашлага бүтээцийн зураг А4
5. Даацын
бүтээцийн тооцоо. Хоёр хувилбараар тооцох.
6. Нэгдүгээр
хувилбарын бүтээцлэлийн зураг A4
7. Хоёрдугаар
хувилбарын бүтээцлэлийн зураг A4
8. Баганын
тооцоо, баганыг суурьтай бэхлэх бэхэлгээний тооцоо
9. Баганын
бүтээцлэлийн зураг A4
10. Барилгын огторгуйн хөшүүн чанарыг хангах.
11. Угсрах үндсэн аргыг боловсруулах.
12. Модон хийцийн эдэлгээний хугацааг уртасгах арга
хэмжээ.
Төслийн зураг нь дараах хэсгүүдээс тогтоно.
1. Тухайн барилгын тооцооны схем,
ерөнхий хэмжээсүүд. /М1:200/
2. Бүтээц элементүүдийн холбоосын
схем. /М1:200/
3. Даацын бүтээцийн ерөнхий
хэлбэрийг хучилтын болон ханын хашлага бүтээцтэй нь тэгш хэмийн тэнхлэгээр үзүүлсэн
зураг. /М1:20 , М1:40/
4. Шаардлагатай огтлол, хэсэглэлүүд.
/ М1:10 /
5. Хучилтын хашлага бүтээц, түүнийг
даацын бүтээцтэй бэхлэх зураг. /М1:10/
6. Даацын бүтээцийн хувилбарууд
7. Баганын зураг
8. Баганыг суурьтай нь бэхлэх бэхэлгээний зураг
9. Нэг даацын бүтээцэд орох
материалын түүвэр. Энд мод /м.куб/, металл /кг/
10. Тайлбар. Энд модны төрөл,
сорт, чийглэг, цавууны марк зэргийг зааж өгнө.
Bayarlalaa
ReplyDelete